ХХБ-ны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг саатуулжээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг “Монголиа коппер корпорэйшн” хууль бус замаар худалдаж авсан хэмээн мэдээлсэн. Мөн хэрхэн яаж худалдсан талаархи хурлын протоколыг улсын нууцаас гаргаж байна хэмээн мэдээлж байсан. Тэгвэл “Монголиа коппер корпорэйшн”-ий эздийн нэг хэмээдэг Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилжээ. 

Мөн Эрүүгийн Цагдаагийн албаны хан бас нэг гүйцэтгэх ажиллагаа явуулж, О.Орхоныг Эрүүгийн цагдаагийн албаны байранд авчирсан байна. 

Түүнчлэн яг одоо  “Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүшинг ЦЕГ-т байцааж байгаа гэх мэдээлэл ирж байна.