Сүүлийн үед Монгол Улсын хилээр хар тамхи оруулж ирэх гэж байгаад баригдсан иргэд цөөнгүй байгаа. тэгвэл энэ сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтоор биедээ хар тамхины нэг төрөл гэгддэг "Мими"-г их хэмжээгээр авч явсан этгээдийг Хилийн тагнуулын албаныхан илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн А улсын хилээр орох чиглэлд зорчихдоо биедээ 50 боодол, 640 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг нууж хууль бусаар тээвэрлэж байсан ажээ.
Энэ хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгчид шалгаж байна. Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг юм байна.
