Хар тамхи мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, бусдад зарах, хэрэглэх, насанд хүрээгүй хүүхдүүд хэрэгт холбогдох зэрэг хууль бус үйлдэл сүүлийн үед их гарч байгаа. Тухайлбал, энэ он гарснаас хойш хуулийнхан энэ төрлийн гэмт хэргийн 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн шалгаж байгаа ажээ. хамгийн ноцтой нь энэ тоог өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн онд буюу бүтэн нэг жилийн хугацаанд хар тамхитай холбоотой 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан бөгөөд тэдний дунд насанд хүрээгүй хүүхэд ч байжээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл 18-35 нас залуус 80 хувийг эзэлж байгаа аж.
