Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр "Туушин" зочин буудалд цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр энэ уулзалтаа өөрийн цахим хуудсаараа шууд дамжуулсан юм. Түүний ярилцлагаас нь онцлох зарим эшлэлийг хүргэж байна
- Би Монголын уул уурхайг гартаа оруулсан, хууль хяналтынхныг базчихсан учраас чимээгүй яваад байгаа юм биш. Хэрүүл маргаанд тайлбар хийгээд суух нь өөрөө цаг бардаг. Тэгээд ч өөрийгөө өмөөрөөд байгаа юм шиг харагддаг учраас би дуугардаггүй.
- Монгол Улс ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа ахиулах ямарч шаардлагагүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Энэ тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Харин Энэтхэг улс хаалгаар гарч чадна. Гэтэл Монгол Улс хаалгаа ч олохгүй. Монгол Улс ШАХБ-д орно гэж байхынхаа оронд Хятад, Орос, Монголын гурван талт уулзалтуудаа үр дүнд хүргэх хэрэгтэй шүү.
- Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй үнэхээр л найз юм бол УБТЗ-ын Оросын талын 50 хувийг Монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл л...
- Өнөөдөр Монгол Улсад гадаад бодлого гэж байгаа ч юм уу, үгүй юм уу.
- Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг авах хэрэгтэй. Ерөнхийлөгч бүр өөр. Ерөнхийлөгч болгон өөр өөрийн ажилтай ирдэг юм байна. Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй хүн бол Ерөнхийлөгч шүү.
- Надтай Ч.Сайханбилэгээс авахуулаад итгэл үнэмшээрээ ажилладаг. Харин Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олддоггүй. Х.Баттулагад хүний нөөц байхгүй. Харин хулгайчийн нөөц л бий. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар олддог. Хонгил гээд яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил болгох гэж байгаа юм.
- "Эрдэнэт"-ийн 49 хувь, Тавантолгой төсөл дээр Ц.Элбэгдорж гэдэг хүн ингэсэн байна гээд баримтаа үзүүл л дээ. Намайг таван ажил харлуулсан шүү.Та нар ч харлуулсан хөөслийг асууж байна.
- Би төрд, энэ улсад хэрэгтэй бол чаддаг юмаараа тусалъя л гэж боддог.
- Би Ерөнхийлөгч байхдаа Монголын Улс төрийн намын тухай хуулийг тэр чигт нь өөрчлөх хуулийг санаачилж оруулсан ч батлаагүй. Шилэн дансны тухай хуулийг шинэчлэх шаардлага байна. Монголын төр өнөөдөр хариуцлагагүй байна, хийх ажил их байна. Монгол Улс ардчилал гэсэн хаягтайгаа л үлдсэн. Тиймээс өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтарч ажиллая гэдгээ хэлдэг.
-
Тэд л ингэж харуулж байгаа шүү дээ. Надад М.Энхболдтой холбогдох зүйл байхгүй. Хамгийн бага харилцаатай хүн нь би. Ц.Элбэгдорж ингэж, тэгж ажилладаг байсан гэж харлуулахыг хичээсэн. Би өөрийнхөө мэдлэг, туршлагын хүрээнд ажилладаг зарчим нэг өөр.
- Би Ерөнхийлөгчөөс буухдаа Х.Баттулгад ширээн дээр нь захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ тулгуурлан захиа үлдээсэн. Түүнийг уншсан гэж найдаж байгаа.
- Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 38 хууль санаачилсан. Зөвхөн хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх хүрээнд 12 хууль санаачилсан. Би Х.Тэмүүжингийн шинэчлэлийг зогсоогоогүй, харин ч дэмжсэн юм шүү.
- Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү. Би Х.Баттулгыг сайн юм хийвэл сайныг нь магтана. Надтай хийсэн ажлаараа уралд л даа.
- АТГ-аас намайг дуудвал би явж очоод шалгуулна. Эрдэнэтийн 49 хувь дээр, Тавантолгой дээр ийм баримт байна гээд надад үзүүлэл дээ. Намайг таван жилийн харлууллаа. Ерөнхийлөгч намайг шалгуулахаар өгсөн гээд байгаа 170 хуудас материалаа нээлттэй болго. Надад ард түмнээс нуух юм байхгүй. Та нар тэр материалыг олоод нийтлэх хэрэгтэй. Х.Баттулга бол архаг хулгайчийн зан гаргаж байгаа. Тэр надад бүгдийг наах гээд байна. Бүх хулгайтай наах гэтэл юу ч олдохгүй болохоор надад бүгдийг тохох гээд байгаа юм. Хар нүүрсийг авдаг хүн байвал өгөх хэрэгтэй. Х.Баттулга аюултай хүн. Өөрийнхөө хулгайд амжигч болгож чаддаг. Х.Баттулга шороо овоолсон тэрнээсээ мөнгө олсон хүн. Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг ирүүлчих вий гэхээс айж байгаа.
- Би Монголдоо сайхан уран зургийн музей үлдээчих юмсан гэж боддог. Заавал баян хүн цуглуулдаггүй юм шүү. Би уран зурагт үнэхээр хайртай, ойлгодог. Надад олон ч уран зураг бий. Хүмүүсийн хаясан юмыг ч би цуглуулдаг. Тэнд төсвийн мөнгө, улсын архиваас хулгайлсан зүйл нэг ч байхгүй. Хэрвээ тийм юм бол шалгах хэрэгтэй.
- АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монголын ямар ч Ерөнхийлөгч 100 жилдээ хийж чадахгүй шүү. Үүнийг бидний үеийнхэн хийж чадсан юм. Улсын төсвөөс 22 тэрбум төсөвлөснөөс 19 тэрбумыг нь зарцуулсан юм шүү. АСЕМ-ыг Монголын хувийн хэвшлийнхэн, хэвлэлийнхэн, сайн дурынхан үүрч гарсан юм шүү.
- Надтай хамтарч ажилладаг хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшил, сэтгэл зүтгэлээр ажилладаг байсан. Д.Дорлигжавыг харлуулсан үйлдлийн цаана Х.Баттулга байгаа. Д.Ганболдын хөрөнгө дээр Х.Баттулга очиж ийм тоглолт хийж байна. Яг үнэндээ Д.Дорлигжавд бүх хар хэргийг үүрүүлэнгүүтээ бузар булай болгож харуулахыг хичээж байна. Үнэхээр тийм л юм бол УИХ чуулган дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Намайг дууд. Бүгдийг нь дууд. Тавантолгойн төслийг зогсооход амиа хорлосон хүн бий. Тэдний ар гэрийнхнийг бас дууд л даа. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харуулж байна.