Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр 17 цагийн орчимд их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан гурван хүнийг баривчилжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүд 19-32 насныхан  байсан аж. Бас тэдний нэг нь эмэгтэй байсан гэх мэдээлэл байна. Тэднээс ойролцоогоор хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна.