Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамтлан улмаар Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тодруулбал, тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан.

Тэгвэл тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ. Улмаар уг хэргийг мөрдөн шалгах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн тул хэргийг прокурорт буцаажээ.