"Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын баг "Шинэ Монгол Харүмафүжи" сургуультай хамтран зарим эмнэлэгт шаардлагатай тэргэнцэр болон түргэний машин гардуулжээ. Энэ удаад Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэний машин, Нэгдүгээр төрөх эмнэлэг, Хан уул дүүргийн эмнэлэг, Эх нялхас зэрэг эмнэлгүүдэд тэргэнцэр хүлээлгэн өгсөн байна.
Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 2008 оноос зүрх судасны эмгэгтэй хүүхдүүдэд тусалдаг Япон улсын “Heart saving project” ТББ-д мөнгөн тусламж үзүүлж иржээ. Тэрбээр Монголын олон эмнэлгүүдэд тусламж дэмжлэг үзүүлж, хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон ажил зохион байгуулсаар ирсэн юм.
