Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас өнгөрсөн оны аравдугаар сард саатуулсан. Тодруулбал, нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэмээн буруутгасан. Тэгвэл түүнд холбогдох авлигын хэргийг өнөөдөр БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагаас хэлэлцэх тов гарчээ. Шүүх хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгчээр Г.Бум-Эрдэнэ нарын 7 хүн, улсын яллагчаар Ш.Хосбаяр, өмгөөлөгчөөр Г.Багахүү, Б.Мөнхбат нарын 9 өмгөөлөгч оролцох аж.