Хөгжлийн банкны удирдлагууд зээлийн төлөлт, чанаргүй зээлийн талаар маргааш ЗГХЭГ-ын даргад танилцуулна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж танилцуулахыг үүрэг болгосон. Улмаар ирэх долоо хоногийн мягмар гарагт танилцуулахыг үүрэг болгосон юм.

Энэ үүргийн дагуу Хөгжлийн банкны удирдлагууд маргааш Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүдийн зээлийн төлөлт болон чанаргүй зээлийн талаар танилцуулах юм.