УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Засгийн газраас энэ сарын 8-ны ажлын өдрийг 2-ны Бямба гаригт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Өнөөдөр УИХ-ын намрын чуулган хаалтаа хийх бөгөөд таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодрулбал,  

1.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4.“Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал;

6.Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалт.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.  Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад томилох эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.