Д.Дорлигжав болон түүний дүүг суллалаа

Хууль  зүйн сайд асан Д.Дорлигжав, дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл хорих шаардлагагүй гэсэн шийдвэрийг өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нь “Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дарамталж дөрвөн сая ам.долларыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан" хэмээн ярьсан. Улмаар АТГ энэ асуудлыг шалгаж саатуулсан юм.