УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг, мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тэгвэл түүнийг дөнгөж сая УИХ-ын даргаар сонголоо. Тодруулбал, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.
