МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. 68.8 хувийн ирцтэй эхэлсэн хуралдаанаар Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцлээ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг санал болгосон. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрбээр бүлгийн хуралд шийдвэрээ танилцуулсан байна. Хурлын үеэр УИХ-ын даргад өөр хүн нэр дэвшээгүй харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ үеэр С.Зориг агсны хэрэг болон Эрдэнэтийн асуудалд анхаарч ажиллахыг Г.Занданшатарт захижээ. Мөн бүлгийн хуралдууссаны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн. Тэрбээр "Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгохыг 100 дэмжлээ. Одоо манай нам эв нэгдлээ хангаж ажиллана. Маргааш 9:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралтай. Дараа нь чуулганаар хэлэлцэнэ" гэсэн юм