АТГ-аас "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж улмаар цагдан хорьсон билээ. Гэвч түүний өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг суллаад байсан юм. Тэгвэл түүнийг улсын хилээр нэвтрэхийг хориг тавих санал шүүхэд иржээ. Шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.
Дашрамд мэдээлэхэд "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд УЕП асан Д.Дорлигжавт өгсөн гэх дөрвөн сая ам.доллараа "Голомт" банкаар дамжуулсан хэмээн ярьсан юм.