Зүүн баян дахь цэргийн ангийн захиргачийг ажлаас нь чөлөөлж орны хүнийг томилжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр болон захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраа мөн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь тус ангид алба хааж байсан хугацаат цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 24-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн мөрөөр Зэвсэгт хүчний жанжин шатбаас ажлын хэсэг байгуулагдан тус ангид ажилласан бөгөөд өөр хэд, хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн гэх мэдээлэл байна. 

Аиа алдсан цэргийн ар гэрийнхнийг өмгөөлж буй өмгөөлөгч болох П.Өлзийцэрэн “Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэж байна. Гэвч бахардаад унахад нь ахлагч нь өшиглөж харгисаар зодсон гэж хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн” гэж мэдээлсэн. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийх үеэр Бригадын генерал Б.Амгаланбаатар “Гүйж чадахгүй байхад нь тухайн хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гээд цохисон асуудал байна. Үүнийг нуухгүй. Гэхдээ үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох байх. Цохисон болохыг хажууд байсан цэргүүдийн яриагаар нотолсон” хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн ажлаасаа чөлөөлөгдсөн ангийн захирагчийн оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилсон бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхээр ажлын хэсэг тус ангид ажиллаж байгаа аж.