УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэжээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тэгвэл анхан шатны шүүх хуралдаад Д.Гантулгыг саатуулан шалгах шаардлагагүй гэж үзжээ. Тодруулбал, "2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг 2019 оны 01 сарын 30-ны өдөр шүүн, хэлэлцээд Д.Гантулгыг цагдан хорьж холбогдох хэргийг шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэлээ" гэсэн байна. Мөн Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.