УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих саналыг прокурор шүүхэд хүргүүлжээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгуулж улмаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн билээ. Түүнд холбогдох хэргийг прокурор хянаж байгаа юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд товлогдсон байна.