МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын даргад горилогчийн нэрийг тодруулна

УИХ-ын дарга М.Энхболдыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дараагийн дарга хэн байх вэ гэсэн хүлээлт нийгэмд бий болоод буй.Тэгвэл өнөөдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын даргад хэний нэрийг дэмжихээ хэлэлцэхээр болсон бөгөөд 14.00 цагаас  хуралдана гэсэн мэдээлэл байна. Хэрвээ өнөөдөртөө багтаж нэр дэвшигчээ тодруулж, бүлэг дээрээ саналаа нэгтгэж чадвал маргааш Төрийн байгуулалтын Байнгын хороо болон  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын дараагийн даргын томилгоог  хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байгаа ажээ.

Дашрамд мэдээлэхэд УИХ-ын шинэ даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын нэр яригдаж байгаа аж.