Монгол түмний уламжлалт баяр болох сар шинийн баяр хоёрдугаар сарын 5-ны өдөр тохиож байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гарагт ажлын өдөр таарсныг наашлуулж энэ долоо хоногийн бямба гараг буюу хоёрдугаар сарын 2-нд шилжүүллээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 5, 6,7-ний өдрүүд нь сар шинийн баяр болон амралтын өдрүүд тохиож байна.