Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, нэгдүгээр сарын 16-ны өдөр нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм. Тэгвэл түүнийг өчигдөр орой /2019.01.29/ Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар суллажээ. Учир нь түүний өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргасан бөгөөд шүүгч шийдвэрийг хүлээн авсан аж.
