УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Учир нь тэрбээр сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд улс төрд өрнөсөн үйл явдлын голд байж сайныг сайн, мууг нь муугаар нь хэлж байгаа. Тухайлбал, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байх үеэр тэрбээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хандан хатуухан үг хэлсэн.
Тодруулбал, тэрбээр "60 тэрбумын яриаг дотор нь байсныг мэдээд огцруулах гэж байна гэх юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та нар өмөөрөөд л явж байсан шүү дээ. Болиоч та нар. Энэ жүжгээ боль. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-ын тогтоолоор авчихсан. Авчихсан юм бол яагаад нэг компани өөрийнхөө хувьцааг зарах гээд байна, яана аа гэж гүйгээд байгаа юм бэ. Шүүх дээр та нарын хийсэн алдаа тэдэнд ашигтай нотлох баримт болдог. Та нар алдаа гаргаснаа мэдэж байгаа шүү дээ. Та нарыг сайн ярилц гээд байхад попроод, онгироод ийм байдалд орсон. Одоо Арбитар руу ганц хандаад хоёр тэрбум ам.доллар нэхэмжлээд Лондонд очоод хэвтчинэ. Энд хэн хохирох вэ. Уучлаарай гээд явах уу, 60 тэрбумын ёс зүй хөөж байсан шурдарга гээд өөртөө хүрлээр хөшөө барих уу. Энэ үйлдвэрийг дампууруулах сонирхол та нарт байгаа. Нөгөө талд хуульч ажиллаж байгаа. Та нарт сэтгэл хөдлөл ажиллаж байгаа. Одоо та нар ямар даргыг зүтгүүлж байгааг би мэднэ ш дээ. Наадах чинь ерөөсөө л албан тушаал. Энэ хүнийг та нар 65-уулаа сонгосон. Бүлгээрээ, Удирдах зөвлөлөөрөө ярьж сонгочихоод одоо намын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө л огцруулж байгаа. Огцруулахын тулд төрөөр тоглож байна. Төрөөр тоглохоо боль. Чи Монголын төрөөр хоёр удаа тоглолоо шүү Л.Оюун-Эрдэнэ ээ. Эхний удаа хар машины асуудлаар орилж яриад З.Энхболд чамайг төмсөгдсөн. Сүхбаатар дүүргийн цагдаа дээр хүн гүтглэгээ гэж эрүүгийн хэрэгт татагдах гээд. Дараа нь чи Харвард явсан. Та хоёр юугаар тохирсныг би мэдэхгүй. Эргэж иргэд Монголын парламентыг 40 хоног гацаалаа. Залуу хүн байж битгий бусдын гар хөл бол. Би наад ах нарыг чинь маш сайн мэднэ. Х.Баттулгыг ядарч явахад би тусалж явсан. Гэхдээ би өмөөрч яваагүй. Эрдэнэтийн 49 хувь гэж дуугарах болгонд чинь нөгөө талд чинь ашигтай тусаад байна. Тус болох гэж байгаа бол дуугүй бол" гэсэн юм.
Олон нийт УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүний хэлсэн энэ үгийг эергээр хүлээж авч байгаа. Учир нь, сүүлийн хэдэн сар болсон үйл явдлын торонд МАН, АН-ын гишүүд бүгд орчихсон байгаа. Иймдээ ч бие биенээ "залгих" гэсэн тэдний дунд голыг нь олоод үнэнийг нь хэлчих хүн хэрэгтэй байгаа юм. Тэгвэл О.Баасанхүү гишүүн яг энэ үүргийг гүйцэтгэж чадаад байна. О.Баасанхүү гишүүн БРАВО.