Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар УИХ-ын даргыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж улмаар гишүүдийн санал тэнцсэн. Тодруулбал, санал хураалтад 17 гишүүн оролцсон бөгөөд УИХ-ын даргыг огцруулахыг найман гишүүн дэмжсэн бол найм нь дэмжээгүй. Мөн нэг хүчингүй санал гарч ирсэн юм.
Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж өнөөдрийн дотор чөлөөлөх эсэхийг нь шийдвэр юм.
Яг одоо Байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулж байна.
Чуулганы хуралдаан үргэжлилж байна