Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр гадаадын иргэн олон улсын шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирснийг шуурхай илрүүлжээ. Тодруулбал, Нигер улсын иргэн Шон гэгч Тайланд улсаас манай улс руу шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирээд баригджээ. Энэ ажиллагааг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналтан дор явуулсан бөгөөд сэжигтнийг үйлдэл дээр нь баривчилсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр шуудан илгээмжээс 300 сая төгрөгийн үнэ бүхий ICE буюу “мөс”-ийг хураан авсан байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр түүний хамсаатан болох гурван иргэнийг одоогоор баривчлаад байгаа бөгөөд сэжигтэн Шон нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг байсан тухай зарим мэдээллийн сайтад гарчээ.