НИТХ нэгдүгээр сарын 16-нд хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Улмаар энэ сарын 23-нд НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг өгсөн. Гэвч Ерөнхий сайд хөдөө орон нутагт томилолттой явж байгаа бөгөөд одоогоор түүнийг батламжлах эсэх саналаа гаргаагүй байгаа аж.
Хуульд зааснаар Ерөнхий сайд тус тогтоолын төсөлтэй танилцаад ажлын тав хоногийн дотор батламжлах эсэхээ шийдвэрлэх юм. Уг хуулийн хугацаа маргааш буюу дуусч байгаа аж. Хэрэв Ерөнхий сайд батламжлахгүй гэсэн шийдвэр гаргавал НИТХ-ын хурлаар уг асуудлыг 14 хоногийн дотор дахин хэлэлцэж шийдвэрлэх юм байна.