МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэж магадгүй

УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Энэ хуваарийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд  эхлэх гэж байна. Гэвч бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч зарим эх сурвалж "Маргааш УИХ-ын чуулган хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Иймээс дээрх асуудлыг бүлгээр хэлэлцэж магадгүй" гэцгээж байна. 

Мөн өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдах байсан. Гэвч ирц хүрээгүй байна. Тус бүлгийн гишүүдийн  ихэнх нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа аж. Түүнчлэн АН-ынхан УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг  санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Тус тогтоолын төсөлд одоогоор 14  гишүүн гарын үсгээ зураад байна.