Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан. Гэвч шүүх хуралдааныг хойшлуулжээ. Учир нь шүүгдэгч Н.Батбаяр шинээр хоёр ч өмгөөлөгч авсан бөгөөд тэд хэргийн материалтай танилцах тул  шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан аж. Иймээс Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Дашрамд мэдээлэхэд шүүгчдэгч Н.Батбаяр нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгуулж байсан бол Б.Гарамгайбаатар нь бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгуулж эхэлсэн юм.