УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар спикерийг чөлөөлдөг болох хууль эрх зүйн орчин өнөөдрөөс бүрдэж буй. Уг хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, өнөөдөр 09:00 цагаас УИХ-ын дарга М.Энхболдыг албан үүргээс нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барина гэдгээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3, аравдугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэж дурьджээ. Улмаар тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн нэрийг хавсгарсан байна.
Л.Оюун-Эрдэнэ
Т.Аюурсайхан
Г.Занданшатар
Н.Энхболд
Ц.Нямдорж
Н.Цэрэнбат
Г.Цогтбаатар
С.Чинзориг
Ч.Хүрэлбаатар
Х.Баделхан
Ч.Улаан
Я.Содбаатар
Ц.Даваасүрэн
Б.Сарангэрэл
Ө.Энхтүвшин
Д.Сумъяабазар
Х.Нямбаатар
М.Оюунчимэг
Г.Солтан
А.Сүхбат
Д.Тогтохсүрэн
Ж.Энхбаяр
Ц.Гарамжав
Б.Энх-Амгалан
Д.Дамба-Очир
Л.Элдэв-Очир
Б.Бат-Эрдэнэ
Б.Жавхлан
Б.Батзориг
Н.Учрал
Ж.Ганбаатар
С.Батболд
Л.Энхболд
Х.Болорчулуун
С.Жавхлан
Ж.Батзандан
Л.Болд
Я.Санжмятав
Д.Мурат