АТГ-аас “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг энэ сарын 21-ний өдөр баривчлан саатуулсан. Тэгвэл түүнийг энэ сарын 23-нд сулласан байна. Мөн түүнтэй хамт н.Сэцэнзориг гэдэг хүнийг 461 дүгээр цагдан хорих ангид саатуулсан байсан ч 48 цагийн дараа суллажээ.
Ч.Даваанямыг оффшорын хэрэгт холбогдуулан саатуулсан байж болзошгүй гэсэн таамаг бий өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийхээрээ энэ талаархи зарим мэдээллийг өгч магадгүй юм.