АТГ-аас өнгөрсөн даваа гарагт "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж улмаар цагдан хорьсон билээ. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.
"Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд УЕП асан Д.Дорлигжавт өгсөн гэх дөрвөн сая ам.доллараа "Голомт" банкаар дамжуулсан хэмээн ярьсан. Тэгвэл энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс Д.Бясгаланг дуудаж байцаалт аван улмаар нэг сар цагдан хорихоор болоод байна.