УИХ-ын 75 гишүүний хоёр нь хөрөнгө орлогоо мэдүүлжээ

АТГ-аас албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг. Тэгвэл энэ бүрдүүлэлт хангалтгүй байгаа тухай зарим эх сурвалжид мэдээлжээ. Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны байдлаар 40 гаруй мянган төрийн албан хаагч Хөрөнгө орлогын мэдүүлээ өгөх ёстой. Гэтэл одоогоор 15 мянган албан тушаалтан мэдүүлээд байгаа аж. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд дэндүү хангалтгүй мэдүүлсэн байна. Тэр дундаа УИХ-ын 76 гишүүнээс зөвхөн хоёр гишүүн л хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн нь анхаарал татаж байгаа юм.  Хуулийн хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусах юм байна.