Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн гурав дахь хоногийн лхагва гаригт зохион байгуулж буй. Тэгвэл энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг” нэгдүгээр сарын 23-ны өдөр буюу өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад болох ажээ.
Холбоо барих: 70116004
