Цэргийн бүртгэлд бүртгүүлэх сүүлийн хугацаа өнөөдөр

Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлсэн. Тэгвэл бүртгэлийн сүүлийн хугацаа өнөөдөр юм. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэлх цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг.

Иймээс өнөөдөртөө багтаан цэргийн бүртгэлд бүртгүүлэхийг уриаллаа. Түүнчлэн цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүсийг ямар нэгэн торгууль төлбөргүйгээр бүртгэх ажээ.