НӨАТ: 225 сая төгрөгийн супер азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын тохирлоор 225 сая төгрөгийн супер азтан тодорлоо. Супер сугалаанд 63030046 дугаар тодорсон юм. Өнөөдрийн тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрүүдийн баримтуудыг хамруулсан бөгөөд үндсэн сугалаанд 71079096 дугаар тодорч, 10 сая төгрөгийн 3 азтан, 5 сая төгрөгийн 26 тодорсон байна. 

Азын дугаар: 71079096

Уг тохирлоор:

  • 50 мянган төгрөгийн азтан 22,735
  • 200 мянган төгрөгийн азтан 2,318
  • Нэг сая төгрөгийн азтан 239
  • 5 сая төгрөгийн азтан 26
  • 10 сая төгрөгийн 3 азтан тус тус тодорлоо.

Харин супер шагналын дугаар 63030046 байж 225,000,000 төгрөгийн шагналтай супер сугалааны нэг азтан тодорчээ.