ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас "Оюутолгой" төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буй. Ингэхдээ гадуур шалгаж байгаа юм.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад түүнтэй холбоотой оффшор, Оюутолгойн асуудлаар шинэ үйлдлүүд илэрсэн ажээ. Тиймээс АТГ-аас зайлшгүй хорьж шалгах шаардлагатай хэмээн цагдан хорих хүсэлтээ хүргүүлжээ.
Уг хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.00 цагаас хэлэлцэхээр товлосон бөгөөд түүнийг саатуулах эсэх шүүх хурал одоо эхлэх гэж байна.