Г.Занданшатар: Хоёрдугаар сарын 1-нээс эмч, багш нарын цалинг болон ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмж байна

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая мэдээлэл хийсэн. Тэрбээр "Хамтарсан хуралдаанаар 2018 оны сахилга хариуцлагын жилийн дүгнэлт, Төрийн албаны шалгалт- Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх, Төрийн албаны хариуцлагын хууль, Сахилга хариуцлагаа дээшлүүлж, иргэн төвтэй төр... зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн 2019 оныг "Иргэн төвтэй Төрийн үйлчилгээний жил" болгож байна. 

Түүнчлэн энэ сарын 1-нээс Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаар сарын 1-нээс эмч, багш нарын цалинг болон ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмж байна" гэлээ. Мөн энэ үеэр Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаярыг таныг олон тэрбумын татварын өртэй компанитай эвлэр гэх үүргийг өгч байсан гэж ярилцлага өгсөн байна лээ. Үүнд тайлбар өгнө үү гэсэн асуултад "Албан тушаалаасаа огцорсон хүн янз бүрийн худал мэдээлэл өгч байгаад харамсч байна. Засгийн газар шүүх дээр олон тохиолдолд ялагдаж, ялагддаг. Улсыг аль болох хохиролгүй болгохоор л ажилладаг" гэсэн бөгөөд Хамрын хийдийн орчим маш том лиценз олгосон гэх асуудлын таллаар "Хууль дүрэм журмаар нь шийдэж байгаа. Орон нутгийн удирдлагад нь үүрэг өгсөн" гэв.