МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж НИТХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулжээ. Ингэхдээ Р.Дагвыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхээр олонхи нь дэмжсэн аж.
Одоогоор С.Амарсайхан НИТХ-ыг толгойлж буй ч түүнийг Хотын даргад нэр дэвшүүлээд буй учраас ийнхүү дараагийн НИТХ-ын даргыг тодруулж байгаа юм. Р.Дагвын хувьд одоогоор НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм. Дашрамд мэдээлэхэд маргааш товлогдоод буй НИТХ-аар хотын дарга болон НИТХ-ын даргын томилгоог хэлэлцэнэ.