МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж магадгүй

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Хэрэв хуралдвал хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын дараагийн дарга мөн зарим сайд нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх бололтой. Мөн зарим эх сурвалж энэ үеэр намынхаа дотоод асуудлыг хэлэлцэнэ гэцгээж байна.