ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалыг баасан гарагт шүүнэ

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбал өнгөрсөн оны наймдугаар сард тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ггийн аминд халдсан гэх үндэслэлээр  хуулийн байгууллагад шалгуулж байгаа.  Тэгвэл сэжигтэн Б.Махбалыг ирэх баасан гаригт шүүх хурлын тов гарчээ. Одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар буруутгаж буй юм. Мөн түүнийг гэм буруутай нь тогтоогдвол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.