Л.Оюун-Эрдэнэ гишүүн М.Энхболдоос Л.Болд Ж.Мөнхбатаас уучлалт гуйлаа

Өчигдөр орой эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан шөнийн 00:10 минутад дууссан. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдоос Л.Оюун-Эрдэнэ гишүүн уучлалт гуйсан. Тэрбээр жагсаалын үеэр УИХ-ын даргын өрөөнд ёс зүйгүй авирласандаа уучлалт гуйж байна” гэсэн юм.

Түүнчлэн хурлын үеэр ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн Л.Болд Ж.Мөнхбатаас уучлалт гуйна гэсэн хэмээсэн. Улмаар Л.Болд гишүүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг  жагсаалын үеэр 200 цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж  гүтгэсэндээ уучлалт хүслээ. Зөрүүлээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Богд банктай холбоотой асуудлаар батлагдаагүй мэдээлэл хэлсэндээ Л.Болд гишүүнээс уучлалт гуйснаар байнгын хорооны хуралдаан дууссан юм.