УЕП асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар болон хамсаатан Ч.Бямбаа нарыг АТГ-аас баривчлан шүүхийн шийдвэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаагаар хорьж байгаа.
Гэвч Д.Дорлигжав шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараараа дамжуулан давж заалдаад байгаа юм. Энэ шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно гэсэн мэдээлэл байсан.
Шүүх хурал ирэх даваа гараг буюу 2019-01-14-ний өдрийн 15:00 цагт товлогдсон байна.