УИХ-ын гишүүн Л.Болд гэж тун ч олон төрд нүүртэй эрхэм энэ парламентад бий. Өөрийгөө "Би бол мэргэжлийн улстөрч" хэмээн ярих дуртай түүнд үнэндээ сайн нэр үгүй. Өөрийн эрх ашиг, бизнесийнхээ эрх ашиг, албан тушаалынхаа эрх ашгийн төлөө амиа тавихаас ч буцдаггүй учраас намынх нь нөхөд түүнийг УИХ-ын чуулганы танхимд “Чи урвагч шүү” хэмээн ил цагаан цоллодог. Урвагч урвагчдаа АН-аас, ардчиллаас урвасан урвагч хэмээн буруутгадаг. Харин тэрбээр энэ бүхэнд “Би бол шударга үнэний дуу хоолой шүү” амаа ангалзуулж, нүдээ бүлтгэнүүлэхээс хэтэрдэгүй.
Үнэндээ түүний өнгөрсөн хугацаанд улс төрд замнасан замналыг харвал намынх нь гишүүдийн хэлсэн шиг эрх ашгийнхаа төлөө хэнтэй ч нэгдэж чаддаг гэдгээ баталчихсан хүн. Бас түүнд үнэн зүйл ховор, худалч гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тэдний нэг нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц.
Хэрэв уншигчид санаж буй бол 2017 оны арваннэгдүгээр сард ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухай асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ үеэр Л.Болд яг өнөөдрийнх шигээ эх оронч бас шударга улстөрчийн дүр эсгэж Б.Хурцыг шүүмжилсэн. Харамсалтай нь тэрбээр хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ороогдож, түмний шившиг болсон. Тухайн үед АТГ-ын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал Б.Хурцын Л.Болдод хандаж хэлсэн үг нь “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр, гурван асуудалд орсон. Нэгдүгээр асуудал бол Хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган долларыг та авсан. Өнөөдөр хүртэл Хойд Солонгосын прокурор таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж Батлан хамгаалах яамны генерал ял авсан. Энэ хүнээс болж Молекул \УИХ-ын Батж.Батбаяр\ гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Батлан хамгаалах яаман дээр техникийн нөхцөлгүй байсан орон сууц бариад тэр үед нь прокурорын зөвшөөрлөөр албан ёсны үзлэгт ороход 5-6 тамгатай кампанийн санал өгдөг.
Энэ хүнийг сайд байхад бланкан дээр санал өгөөд л тэр компани шалгараад байдаг. Та энэ Гадаад хэргийн яамны дотор барилгыг бас тэд нараар бариулсан. Та шударга хүн мөн үү. Та бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Би одоо цааш нь юм ярих уу, хэрэггүй юу” гэж хэлсэн. Харин Л.Болд “Намайг гүтгэлээ. Хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн ч таг. “Таниас бол Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан шүү” гээд байхад л “Би УИХ-ын гишүүн” хэмээчихсэн сууж л байна.
Үнэндээ Б.Хурц гэдэг Лу.Болдыг гүтгэсэн бол өдийд хуулийн байгууллагаар шалгуулаад явж байх учиртай. Гэвч Л.Болд түүнийг хуулийн байгууллагад өгсөнгүй. Магадгүй Лу.Болд Б.Хурцын өмнөөс өнөөдрийг хүртэл юу ч хийж чадахгүй байгаагаас харахад НО-той ч байж мэднэ.
Тийм атал тэрбээр өнөөдөр МАНАН-гийн эсрэг тэмцэх гол дрээр өөрийгөө цоллож, намынхантай хүртэл эв түнжин хагарчихсан явах.
Л.Болд бол ярьж байгаа шигээ ариухан хүн биш гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ч бас хэлдэг. Тодруулбал, тэрбээр “Эх орноосоо урвадаг хүмүүсийг ардчилсан нийгэм бий болгох юм гэж бодоогүй шүү, Болд гишүүн ээ. Та Оюутолгойгоо хамгаалаагүй. Оюутолгойг өгөхөд дэмжээд л сууж байсан. Та дуугараагүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр гоё гоё юм яриад л. Ийм хулгайч нарыг хамгаалсны чинь төлөө өнөөдөр УИХ-ын нэр хүнд унаж байна. Дубайн гэрээг эсэргүүцэж байсныг чинь ёстой мэдэхгүй юм. Битгий худлаа ярьж бай. Ард түмэн ой санамжтай шүү” гэж хэлж байсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байхад чуулганы танхимд “Миний бие УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой их хэмжэний мөнгөний асуудлыг ярьсан. Тэрнээс өмнө УИХ-ын гишүүн Амарзаяа энэ асуудлар мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан" тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн юм байна лээ. Нийтдээ 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан. Жижиг банкуудтайгаа харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агцууд хийж, тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна” хэмээн хэлсэн. Харин Л.Болд “Би буруугүй” хэмээсээр л байгаа юм.
Хамгийн эмгэнэлтэй нь тэрбээр сүүлийн үед талбай дээр болж байгаа жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа атлаа янз бүрийн асуудал болбол би хариуцахгүй гэж байгаа нь Л.Болд гэж хэн бэ гэдэг үнэн төрхийг харуулж байгаа юм. Үнэндээ намаасаа, ардчиллаас "Урвагч" Л.Болдод үнэн байдаг юм болов уу.