Жагсагчид Сүхбаатарын талбайд гэр барилаа

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан тэргүүтэй гишүүд иргэдийг уриалан УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Тэгвэл жагсагчид төв талбайд гэр барьж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгийн хэлснээр жагсагчид өмнөх өдөр нь Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл аваагүй байсан ч өнөөдөр Хотын захиргаанаас авсан ажээ. Жагсагчид одоогоор 20 гаруй гэр бариад байна.