Прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татаж шалгах шаардлагатай байна гэж үзэн энэ тухай хүсэлтээ албан ёсоор тавьсан. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Манай намын бүлэг дөрвөн гишүүний асуудлыг хуралдаж, улмаар тус гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргалаа" гэсэн юм.
Мөн тэрбээр өнөөдрөөс МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүн чуулганы ирцээ бүрдүүлж, чуулганы хуралдаанаа суухаар болсон. Чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, асуудлаа шийдээд явна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль болон зарим сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг чуулганаар хэлэлцэнэ гэв.