УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Хурлаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд нийт 10 гишүүн оролцож, олонхийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Түүнчлэн яг одоо дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэж байна.