Ц.Нямдорж: ЖДҮХС-гийн асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Энэ талаараа дөнгөж сая ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл өгсөн. Тэрбээр "Энэ хүмүүс нэг л удаа  очиж байцаалт өгсөн учраас өгөх шаардлага байхгүй" хэмээлээ. 

Уг нь Улсын Ерөнхий прокуророос "УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүдийг ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй, хамаарал бүхий компани зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж, хэрэг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх" саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн нь энэ. 

Одоо УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах бөгөөд УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх эсэх прокурорын саналыг хэлэлцэх юм. Мөн өнөөдөртөө буюу хуулийн хугацаанд багтааж, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ байнгын хороод болон чуулганы хуралдаан хаалттай хуралдах юм.