УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр өөрийг нь албан тушаалаа өгөх ёстой хэмээн цахим ертөнцөд “эрүүдэж” улмаар нийгмийг хагалган бутаргаж буй хүмүүст хандан байр сууриа товч бөгөөд тодорхой илэрхийллээ. Ингэхдээ тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар албан тушаалаас нь буулгана гэсэн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингэхдээ мань хүн уурлаж уцаарласангүй. Бусад руугаа шүлсээ үсчүүлсэнгүй. Ямар ч асуудлыг хуулийн хүрээнд явуулах ёстой хэмээн зарчмын байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Улмаар ТББ-ын хорооны хурлаар энэ хуулийн төслийг 100 хувь дэмжиж, М.Энхболдыг огцруулахын тулд санаачилсан хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэх нь баттай боллоо.
Уг нь өчигдрийн эл үйл явдлаас УИХ-ын дарга М.Энхболд олон нийтийг өдөөн турхирч өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулах гээд байгаа хүмүүст хууль ёсны байр сууриа хангалттай илэрхийлсэн гэж ойлгогдохоор байгаа. Бүгэд л ингэж ойлгож байгаа. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын гишүүд үүнийг ингэж ойлгохыг хүссэнгүй юу эсвэл өөр санаа зорилго байв уу, ямартай ч жагсаал зохион байгуулна хэмээн уухилж, улмаар ард түмнийг уриалан дуудсаар байна, яг одоо ч....
Мөн үүнийг дагаад тэдний зорилго өөрсдийнх нь тэгтэл үзэн яддаг М.Энхболдыг огцруулах байв уу эсвэл... гэсэн асуултыг асуухад хүргэж байгаа юм. Хэрэв цаана нь өөр ашиг сонирхол байхгүй юм бол тэдний жагсаал зохион байгуулахаар ингэтэл улайраад байгаа шалтгаан юу вэ. Уг нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн холбогдох байнгын хороогоор дэмжчихээд байхад, бүх зүйл хуулийн хүрээнд өрнөх боломж нээгдчихээд байхад ЖИДҮҮЧИН 40 гишүүн хуралдаа суугаад л кнопоо дарчихвал УИХ-ын дарга огцрох нь тодорхой болчихоод байхад шүү дээ. Гэтэл тэд юуны учир жагсаал хийхээр улайрна вэ. Үнэндээ үүнийг нөгөө талаас нь харвал ЖДҮХС-гаас зээл авсан 40 гишүүний цаад зорилго нь М.Энхболдыг огцруулах бус харин өөрсдийгөө хамгаалж, цаг хожих гэсэн хөгий заль сэдсэн юм биш үү ч гэж хардаж болохоор. Учир нь яг одоо ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг АТГ болон хуулийн байгууллагаас шалгаж байгаа. УЕП-оос хүртэл ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүүлэх аасуудлыг оруулж ирж, улмаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжүүлэн хуралдахаар болсон. Мөн яг одоо 60 тэрбум, ЖИДҮҮЧИН хэмээн хоёр хуваагдсан УИХ дахь 65-ын бүлэг аль аль талдаа хариуцлагын тухай асуудлыг хөндөж, хэн хэн нь гэм буруутай юм бол шалгуулах нь зүйтээ гэцгээж байна. Гэтэл ЖДҮҮЧИН хэд нь жижиг зан гаргаж, өвлийн дүн хүйтэнд жагсаал хэмээх.
Иймээс л Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын гишүүдэд үнэхээр л өөр зорилго байхгүй юм бол өвлийн дүн хүйтэнд ард түмнийг өдөөн турхирч, жагсаал зохион байгуулах учир юун. Үнэхээр л шударга, хуульт ёст нийгмийг цогцлоох чин хүсэл, зорилготой юм бол бүх асуудлаа хуулийн хүрээнд тавь, хуулийн хүрээнд хий. Түүндээ ард түмнийг оролцуулах шаардлага байхгүй. Яагаад гэвэл М.Энхболд дарга хуулийн дагуу ажлаа өгнө гээд өөрсдийнх оруулж ирсэн хуулийн төслийг дэмжихчлээ ПОПчидоо. Одоо зүгээр л ажлаа хий. Сонгогчиддоо өгсөн амлалтаа биелүүл. 60 тэрбумаа ч, ЖДҮХС-гаас зээл авсан ЖДҮҮЧДЭЭ ч шалгуул. Тэгвэл та нарын яриад байгаа шударга ёс эхнээсээ тогтоно.