Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх Халдашгүй байдлын дэд хорооны хурал эхэллээ

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хурал дөнгөж сая 100 хувийн ирцтэй эхэллээ. Хурлаар Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх бичгийг хэлэлцэх юм. .  

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар байдаг юм.