Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг дүү Д.Баатарынх нь хамт баривчлан саатуулсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас дээрх иргэдийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү хүргүүлжээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болох юм.
Түүнчлэн Д.Дорлигжав, Д.Баатар нарыг ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр урьдчилан хорих ангид цагдан хориод байгаа юм.