Д.Дорлигжав, дүү Д.Баатар нарыг  цагдан хорилоо

Авлигатай тэмцэх газраас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүүү Д.Баатар нарын гэрт нэгжлэг хийж байгаа тухай өчигдөр орой мэдээлсэн. Тэгвэл Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт цагдан хорьжээ. 

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, улмаар 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Түүнчлэн "Алтанн Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд өчигдөр телевизийн яриллцлаганд орохдоо Д.Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа ганцхан надаас мөнгө аваагүй. Мөн маш олон бизнесмэнийг дарамталж байсан. Ба нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Хууль шүүхийн байгууллагын өнөөгийн удирдлагад итгэж байна" хэмээсэн юм.

Юутай ч хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхэр хэлэлцэх ёстой. Хэрвээ шүүхээс "Цагдан хорих шаардлагагүй" гэж үзвэл гадуур байцаах юм.