ШӨХТГ-аас шатахууны үнээ бууруулахыг шаардлаа

ШӨХТГ-аас шатахууны үнийг дахин буулгах шаардлагыг шатахууны худалдаа эрхлэгчдэд тавилаа. Шаардлагад энэ оны нэгдүгээр сараас шатахууны хилийн үнэ буурч байгаа тул дотоодын жижиглэнгийн үнийг буулгах боломжтой. Иймд үнээ бууруулна уу хэмээжээ. Мөн шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг сануулсан байна.

Уг нь  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан 100 төгрөгөөр буурсан. Мөн арванхоёр дугаар сарын сүүлээр дахин 200 төгрөгөөр бууруулна хэмээн амлаад байсан. Гэвч шатахуун борлуулагчид оны төгсгөлд үнээ 45-50 төгрөгөөр бууруулсан юм.